Гарын авлага НОМ /онлайн хувилбар/
2026
Байгууллагын Удирдлага, Менежер, HR, бизнес эрхлэгчид, оюутнуудад зориулсан практик ГАРЫН АВЛАГА болон менежментийн 100 ЗАГВАР-г танд хүргэж байна. 1. САНХҮҮГИЙН 35 ЗАГВАР 2. СТРАТЕГИЙН 27 ЗАГВАР 3. ХҮНИЙ НӨӨЦИЙН 24 ЗАГВАР 4. ТӨСЛИЙН 14 ЗАГВАР гэх байгууллагын гол үйл ажиллагаанд ашиглах боломжтой.
30,000₮
25,000₮
Татаж авах файлууд (1)
menegmentiin 100 zagvar A5.pdf
27.02 MB
Энэхүү ном нь байгууллагын санхүүгийн, стратегийн, төслийн, хүний нөөцийн гэсэн 4 үйл ажиллагаанд нэн чухал шаардлагатай нийт 100загварыг боловсруулан бичжээ. Менежментийн
100 загварыг төрийн болон төрийн бус, хувийн байгууллагад ажиллаж байгаа бүхий л хүн ашиглах
бүрэн боломжтой төдийгүй, тухайн загваруудын нэр томьёоны тайлбаруудыг бичсэн нь нэн чухал болсон гэж үзэж байна.
Хувь хүн санхүү, стратеги, төсөл, хүний нөөцийн үйл ажиллагааны талаарх мэдлэг мэдээлэлтэй болох, өөрийнхөө болон байгууллагынхаа орлого, зарлагаа тооцоолох, хөрөнгө оруулалтаа хянах, стратеги төлөвлөгөөг боловсруулах, хүний нөөцийн чадавх боломжийг үнэлэх, төсөл хөтөлбөрүүдийг боловсруулахтай холбогдон гарч болох аливаа асуудалд оновчтой зөв шийдвэр гаргах мэдлэг, ур чадварыг эзэмшихэд энэхүү ном туслах юм.
Иймээс уг бүтээл нь бүхий л төрлийн байгууллагын удирдлага, менежерүүд, ажилтнууд, шинээр жижиг дунд бизнес эрхлэгчид болон эдийн засаг, бизнесийн удирдлага, инженерийн чиглэлээр суралцаж байгаа бакалавр, магистрант, докторант оюутнуудын гарын авлага, ширээний ном болж байгаад таатай байна.